VMV компани нь 2008 онд цөөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 25 үндсэн ажилтантай, 300+ үндэсний болон олон улсын гэрээт зөвлөх, судлаачдын багтай өргөжин хөгжиж байна.
Бид төслийн удирдлага, сургалт, судалгаа, үнэлгээний чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын түншүүдтэй хамтран ажилладаг. VMV нь хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн, бодитой хувь нэмэр оруулахыг зорьдог.
| Багийн нэр | Үүрэг чиглэл |
|---|---|
| Захиргааны баг | Дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалт, хүний нөөц |
| Төлөөлөн удирдах зөвлөл | Стратеги, бодлого, хяналт |
| Удирдлагын баг | Төслийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал |
| Төслийн нэгжүүд | Салбар бүрийн төслийн хэрэгжилт |
| Зөвлөхүүд | Үндэсний болон олон улсын мэргэжилтнүүд |
| Хөтөлбөрийн баг | Сургалт, хөтөлбөрийн зохион байгуулалт |
| Уур амьсгал, тогтвортой хөгжлийн баг | Байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр судалгаа, зөвлөмж |
| Нийгэм, эдийн засгийн баг | Хөгжлийн бодлого, нийгмийн судалгаа |
| Засаглалын баг | Төрийн болон орон нутгийн засаглал, ардчилал, оролцоо |