Уур амьсгалын өөрчлөлт ба Тогтвортой байдал
Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх бидний арга барилын гол тулгуур нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжил (Climate-resilient development)-ийн аспектийг бүх салбарын судалгаа, ХШҮ-ний төслүүдэд харгалзах явдал юм. Уг ойлголт нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (adaptation), сааруулах (mitigation) арга замуудыг хослуулсан чиг хандлага бөгөөд эдгээр асуудлыг бүх л салбарын бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалтын үйл явцад харгалзсанаар бид уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, экосистем, олон нийтэд үзүүлэх нөлөөллийг бууруулж, тэсвэртэй байдлыг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.
